Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

Фото мэдээ


нийт 43

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх үйл ажиллагаанд санал өгөх зааварчилгаа

2023-04-12 447
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх үйл ажиллагаанд санал өгөх зааварчилгаа

Төлөөлөгчдийн "Мэдээлэл солилцох өдөр" хуваарийн дагуу зохион байгуулагдлаа

2023-01-23 605
Төлөөлөгчдийн "Мэдээлэл солилцох өдөр" 2023 оны 01 сарын 23 -ны өдөр зохион байгуулагдлаа.

“2021 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ”-ИЙН АСУУДЛААР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022-10-26 713
2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн зарцуулалт, төсвийн гүйцэтгэл”-ийн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулав. Тус Нийтийн сонсголд: Оролцогч: С .Нямхүү - ХХЭ С.Гантуяа - 3 дугаар баг, малчин Д.Галбаатар - "Хужирт эрдэс баялаг" УТҮГ жолооч П.Мөнхдалай - МХС А.Жүгдэрнамжил - 1 дүгээр баг Өндөр настан Б.Галбадрах - МЦХ Ажиглагч: Л.Наранбаатар - “Сэмжид Хужирт” рашаан сувилал А.Пагамсүрэн - “Хужирт Тур” ХХК Б.Жамъяансүрэн - ЕБС багш Э.Сандуйсүрэн - СӨБ 1 арга зүйч Б.Энхцэцэг - СӨБ 2 багш Ё.Бандихүү - СӨБ 3 манаач Б.Долгорсүрэн - СӨБ 4 нягтлан бодогч Б.Лхагвадулам - Соёлын төв Номын санч Дуудагдсан албан тушаалтан: Б.Дэмбэрэл - Засаг даргын орлогч Г.Оюунмандах - Нягтлан бодогч Ц.Лхамролом - 5 дугаар багийн Засаг дарга Т.Даваадорж - 3 дугаар багийн Засаг дарга Ш.Отгонбат - 1 дүгээр багийн Засаг дарга С.Самдан - 2 дугаар багийн Засаг дарга Ц.Амгалан - 6 дугаар багийн Засаг дарга Сонсгол даргалагч: Д.Мягмарсүрэн - 4 дүгээр багийн Засаг дарга

ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-09-29 704
Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дараах 6 асуудлын дагуу хуралдлаа. Үүнд: 1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, биелэлт 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08/03/01 тоот “Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай” тогтоолын хэрэгжилт. 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08/05/01 тоот “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай” тогтоолын хэрэгжилт. 4. Ногоон байгуулламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтод жилийн хэрэгжилт, үр дүнгийн тухай. 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай 6. Сумын 2023 оны газрын төлөвлөгөө батлах тухай Хуралдаанд нийт 16 иргэдийн Хурлын Төлөөлөгч оролцож, хуралдааны ирц 59 хувь.

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ "МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ӨДӨР" ХУВААРИЙН ДАГУУ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2022-09-28 603
Төлөөлөгчдийн ээлжит “Мэдээлэл солилцох өдөр” хуваарийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө. Тус өдөрлөгөөр сумын “Эрэн хайх, аврах бүлэг”-ийн шинэ байрны нээлтээ энэ сарын 20-ны өдөр хийсэнтэй холбогдуулан Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах ахлагч Б.Баярсайхан, Цагдаагийн тасгийн Хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Хорол, Мөрдөгч, Цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүү, Замын байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Атарчулуун нар "Гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" чиглэлээр болон бусад зөвлөгөө мэдээллүүдийг хүргэж ажиллав. Мөн Төлөөлөгч Д.Батбаяр сумын Нэгдсэн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, тус байгууллагын үйл ажиллагааны ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ.

ХОРООДЫН ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022-09-27 486
Нутгийн удирдлага, эрх зүйн бодлогын хороо болон Төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлогын хороод сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, биелэлтийн талаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол Нийгмийн бодлогын хороо болон Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороод "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн хэрэгжилт, үр дүнгийн тухай хэлэлцэж санал дүгнэлтээ тус тус хүргүүллээ. Хороодын хурлын нэгдсэн ирц 61 хувь.

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022-09-19 569
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Тарагт суманд Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн нэрэмжит сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалт, уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдаж, сургалтад 16 Төлөөлөгч, ажлын албаны 3 албан хаагчид амжилттай оролцлоо.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙГ СУРАГЧДАД ӨГЛӨӨ

2022-09-09 600
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 27 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийнханд “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДҮГНЭЛТ, СУРГАМЖ" сэдвээр түүхийг танин мэдүүлэх хичээл орж, сонирхсон асуултад хариулж мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.

Иргэний хяналтын баг суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад ээлжит хяналтаа тавьж ажиллаж байна

2022-09-06 597
Иргэний хяналтын багаас суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад 2022 оны 08 сарны 16-ны өдөр, мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Эрүүл мэндийн төвийн засварын ажлын явцад хяналт, шалгалт хийн ажиллаж байна.

ХУЖИРТ СУМЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН

2022-07-01 570
Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хурал, багийн өдөрлөгийн арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 6 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Мэдээлэл солилцох өдөрлөг боллоо.

2022-06-21 411
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Мэдээлэл солилцох өдөрлөг боллоо. Тус өдөрлөгөөр: - Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудад Иргэний хяналтын багаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийсэн Хяналт шалгалтын тайланг танилцуулав. - Сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хамт олонтой сургуулийн хүүхдүүдийн сургалтын чанар, хичээлээс гадуурх сургалт хүмүүжил, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаарх асуудлуудыг нээлттэй хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах гарц гаргалгааг хэлэлцэв. - Нийгмийн даатгалын тасгийн Нийгмийн даатгалын Байцаагч Н.Ням Нийгмийн даатгалын хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл, сургалт танилцуулав. - Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Энхжаргал сумын хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистик мэдээ болон цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээлэл танилцуулав.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX дүгээр хуралдаан боллоо.

2022-06-15 457
Хуралдаанаар: - Сумын 2022оны төсөвт тодотгол хийх тухай - Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай - Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах Хороо байгуулах тухай - Хоршоог хөгжүүлэх сангын хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл байгуулах тухай - “Сумын тусгай хэрэгцээний газрыг ашиглах журам”-ыг баталж мөрдүүлэх тухай - Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 6 асуудлыг хэлэлцэн баталлаа.

"ЭХИЙН АЛДАР" I. II ДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2022-06-01 449
Мөн Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” I, II дугаар зэргийн одонг гардуулдаг билээ. Энэ жилийн Хужирт сумаас I дүгээр зэргийн одон 2, II дугаар зэргийн одон 31 ээж гардан авлаа

"ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөнд Хужирт сумын ИТХ-ын төлөөлөгчид нэгдэж хуваарьт талбайдаа мод тарьлаа.

2022-05-15 470
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Улс орон даяар хэрэгжүүлж байгаа "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөнд Хужирт сумын ИТХ-ын төлөөлөгчид нэгдэж хуваарьт талбайдаа мод тарьлаа.

ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ НАР "МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ӨДӨР"-тэй БОЛЛОО

2022-05-11 413
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээлэл хүргэх, харилцан санал солилцох зорилгоор 21 хоног тутамд 1 удаа "Мэдээлэл солилцох өдөр"-тэй боллоо.

"ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ БА ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2022-05-09 422
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт зохион байгуулж буй "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА.

2022-04-15 532
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх, нэгжийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажлаа чанартай болгох , иргэд, сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог өөрчлөн сайжруулах сургалтад хамрууллаа.

Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хуралдаан

2022-03-21 683
Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хуралдаанууд зохион байгууллагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын "Сумын Аврага" шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2021-11-22 467
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын "Сумын Аврага" шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0