Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

"ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ХУЖИРТ САН"

2024-01-31

"ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ХУЖИРТ САН" 2023 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр байгуулагдсан бөгөөд тус сангийн гол зорилго нь нутгийн иргэд, залуучууд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ авах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулан, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
"ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ХУЖИРТ САН" -ийн удирдах зөвлөлийн гишүүд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр суманд ирж Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, аж ахуй нэгж, байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгууллаа.
Дээрх түншлэлийн гэрээнд жилд ашигласан ус, рашааны төлбөрийн 20 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг уг санд жил бүр төвлөрүүлэх юм.
Сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Үүнд:
- Сумын урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Сумын иргэдэд чиглэсэн хөтөлбөр, сургалт зохион байгуулах;
- Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгт шилдэг боловсон хүчнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
- Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгийн боловсон хүчинг гадаад, дотоодын урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх;
- Сумын боловсрол, эрүүлийг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан эрүүлийг хамгаалах, боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчийг шагнаж урамшуулах;
- Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан суралцагч, тухайн суралцагчийг шалгалтад бэлтгэсэн багшийг шагнаж урамшуулах;
- Сангийн эсвэл ивээн тэтгэгч компанийн нэрэмжит тэтгэлийг шилдэг суралцагчдад олгох;
Тус сангийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар түншлэлийн гэрээ байгуулсан байгалийн баялаг ашиглан үйл ажиллагаа явуулж буй "Хужирт рашаан сувилал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхжаргал, "Элма-Хужирт" ХХК-ийн захирал Д.Гэрэлмаа, "ТӨ БА СЭ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Лхагвасүрэн, "Жем Хужирт" ХХК-ийн захирал Г.Сэндмаа, “Ананд Хужирт” ХХК-ийн захирал Ж.Баянтогтох нартаа сумын нийт ард, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0