Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ "МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ӨДӨР" ХУВААРИЙН ДАГУУ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2022-09-28

Төлөөлөгчдийн ээлжит “Мэдээлэл солилцох өдөр” хуваарийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө. Тус өдөрлөгөөр сумын “Эрэн хайх, аврах бүлэг”-ийн шинэ байрны нээлтээ энэ сарын 20-ны өдөр хийсэнтэй холбогдуулан Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах ахлагч Б.Баярсайхан, Цагдаагийн тасгийн Хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Хорол, Мөрдөгч, Цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүү, Замын байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Атарчулуун нар "Гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" чиглэлээр болон бусад зөвлөгөө мэдээллүүдийг хүргэж ажиллав. Мөн Төлөөлөгч Д.Батбаяр сумын Нэгдсэн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, тус байгууллагын үйл ажиллагааны ажлын явцын талаар мэдээлэл хүргэлээ.

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0