Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

“Монгол эсгий урлалын баяр 2023” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2023-07-22

“Монгол эсгий урлалын баяр 2023”
Монгол эсгий урлалын баяр арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хужирт сумын Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн-өв, Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр:
✅ Эсгий хийх, сүү хөөрүүлэх, хөхүүрийн айраг бүлэх, тогоо нэрэх зэрэг нүүдэлчин ахуйн соёлыг сурталчилж,
✅ Үндэсний бөхийн барилдаан
✅ Хурдан дааганы уралдаан
✅ Үндэсний хувцастай хүүхэд шалгаруулах тэмцээн
✅ Үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах тэмцээн
✅ Дэмбээний тэмцээн
✅ Морь уургалж бугуйлдах, эмнэг сургах зэрэг тэмцээн уралдааныг зохион байгууллаа.
 

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0