Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

Төлөөлөгчдийн "Мэдээлэл солилцох өдөр" хуваарийн дагуу зохион байгуулагдлаа

2023-01-23

Төлөөлөгчдийн "Мэдээлэл солилцох өдөр" 2023 оны 01 сарын 23 -ны өдөр зохион байгуулагдлаа.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Оюунгэрэл, Засаг даргын орлогч Б.Дэмбэрэл нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, Соёлын төвийн эрхлэгч О.Долгормаа Соёлын төвийн 2021, 2022 оны үйл ажиллагааны орлогын тайланг танилцууллаа.
Төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай холбоотой саналаа танилцуулж, 2023 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах болон төлөөлөгчид тойрогтоо хэрхэн ажиллах талаар санал солилцов. Урилгаар ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ууганчимэг, сургалтын менежер Б.Жамъянсүрэн нар оролцлоо.

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0