Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

Фото мэдээ


нийт 46

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА.

2022-04-15 552
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх, нэгжийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажлаа чанартай болгох , иргэд, сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог өөрчлөн сайжруулах сургалтад хамрууллаа.

Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хуралдаан

2022-03-21 694
Хужирт сумын багийн иргэдийн нийтийн хуралдаанууд зохион байгууллагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын "Сумын Аврага" шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2021-11-22 479
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын "Сумын Аврага" шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Малчны бүлэг байгууллаа

2021-11-15 418
Хужирт сумын ИТХ, Цагдаагийн тасаг, Соёлын төв, Өв хамгаалагчид, 6-р багийн малчидын "Дулаан хайрхан" бүлэг хамтран Хуурай Сэрвэнд орших "Жамбалдорж" хүн чулуун увшхайн орчныг цэвэрлэн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Энэ ажлын хүрээнд дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжируулах насжилтыг уртасгах зорилгоор сүсэгтэн олонд анхааруулах 2 самбарыг байршууллаа.

Цагдаагийн тасаг, онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

2021-05-14 623
Зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Хужирт суманд хоёр шинэ барилгын шавыг тавьлаа. Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг албаны шинэ барилгатай болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7-р хуралдаан боллоо.

2021-05-12 587
Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 05 сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар 1. Амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай 2. "Ногоон хужирт 2025" хөтөлбөрийг боловсруулахажлын хэсгийг байгуулах тухай 3. Сумын хог хаягдлын бодлогыг сайжруулах 4. "Хужирт эрдэс баялаг" УТҮГ-ын дарга Ж.Шижээ үйл ажиллагааны тайлан тавина.

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0