Хужирт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хархорин сум дахь сум дундын прокурорын газар хамтран 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ахлах ангийн сурагчдад "Хүүхэд хохирсон, холбогдсон хэргийн судалгаа" сэдвээр, албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт "Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга зам" сэдвээр, албан хаагчдад Согтуугаар үйлдэгдсэн хэрэг зөрчлийн талаар тус тус сургалт орлоо.





