Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийн худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд сумын малын үржил, технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагч С.Самдан, хүнс жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн А.Цэвээндулам, Өвөр модот 1 дүгээр багийн Засаг дарга Ш.Отгонбат нар хяналт шалгалтаар ажиллаа. Хяналт шалгалтаар хүнсний худалдаа эрхэлж буй 25 цэгээс 23 цэгийг шалгасан бөгөөд хадгалалтын хугацаа дууссан 2,912,600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүрийн дотоод журмаар нь устгуулж, 2,518,350 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан олголт хийлгүүлсэн.
Худалдаа эрхлэгч нар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Хүнсний тухай” хуулийн талаар мэдээлэл өгч түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалж, худалдаалж байх талаар онцгойлон анхааруулж ажиллаа.
Иймд иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалтын хугацааг сайтар шалгаж худалдан авалт хийж байхыг анхааруулж байна.


















