Ээлжит VI хуралдаан 10 дугаар сарын 03-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдсан. Хуралдаанаар
-Төслийн сонгон шалгаруулалт явуулах тухай
-Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 08/09/06 дугаар тогтоолоор баталсан “Сумын тусгай хэрэгцээний газрыг ашиглах журам” -ын хэрэгжилтийг сонсох тухай
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 12/01 дугаар тогтоолоор баталсан “Сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны журам”-ын хэрэгжилтийг сонсох тухай
-Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг хэлэлцэх тухай
-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг сонсох тухай тус тус хэлэлцэж 3 заалт бүхий 1 тогтоол баталсан


