2025 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Бэрх, Уужим, Дулаан багуудын иргэдийн Нийтийн Хурал боллоо.
Хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мягмарсүрэн, Засаг дарга Ж.Оюунгэрэл нар цаг үеийн мэдээлэл, Цагдаагийн тасаг, Эрэн хайх аврах бүлэг, Мал эмнэлгийн тасаг, Соёлын төв, Нийгмийн даатгалын тасгаас мэдээлэл өгч, багийн Засаг дарга нар хагас жилийн ажлын тайлангаа танилцуулж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал эрэмбэллээ.