Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны зарцуулалтын нийтийн сонсгол 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10:00 цагаас Засаг даргын Тамгын газар зохион байгуулагдлаа.
Сонсголд дуудагдаж ирсэн албан тушаалтан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мягмарсүрэн, Төсвийн ерөнхий нягтлан бодогч Д.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Оюунмандах нар ирсэн.
Оролцогчоор Шивээт 4 дүгээр баг, Шунхлай 5 дугаар багийн 5 иргэн, ажиглагчаар 4 иргэн оролцлоо.