"Төлөөлөгчдийн мэдээлэл солилцох өдөр" арга хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 13 төлөөлөгч оролцож, сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн, Байгаль хамгаалагч Ч.Сонинбаяр, Хужирт эрдэс баялаг УТҮГазрын дарга Ж.Шижээ, Газрын даамал Ц.Нямдорж, Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх нар мэдээлэл өглөө.