Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зохион байгууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа "Орон нутгийн төсвийн удирдлага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үүрэг хариуцлага", "Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан" сэдвээр
Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх "Орон нутгийн хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүрэг", "Бодлогын үнэлгээ, шалгуур үзүүлэлт, үр ашиг, үр нөлөө" сэдвээр сургалт орлоо.