Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хужирт сум болон Япон Улсын Нагасаки мужийн Мацү-Үра хотын 1991 оны 7-р сарын 27-ны өдөр тогтоосон ах дүү хотын найрамдалт харилцааг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахин сэргээж, хоёр хотын бүс нутгийн нийгэм, оршин суугчдын хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгоор соёл, түүх, аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр харилцан ашигтай солилцооны арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцож санамж бичиг байгууллаа.
Тус айлчлалын хүрээнд Мацү-Үра хотын төлөөлөгчдөд Монголын уламжлалт аж ахуй, бэсрэг наадам үзүүлж, Чулуун зэвсгийн үеийн дурсгал, Хубилай хааны үеийн усан цэргийн тохой зэрэг байгалийн болон түүхэн дурсгалт газруудыг танилцууллаа.