Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09:00 цагаас Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд 57 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар
1. Сумын хог хаягдлын нэгдсэн цэгийн байршлыг тогтоох тухай
2. “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтод жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай
3. Сумын сонгуулийн хорооны гишүүдийн бүрэлдэхүүний санал хүргүүлэх тухай
4. Сонгуулийн сурталчилгааны зурагт болон, ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох тухай
5. Сумын сонгуулийн тойрог, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, мандатын тоо батлах тухай
6. Суманд мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тайланг сонсох
7. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
8. Төслийн сонгон шалгаруулалт явуулах тухай
9. Ёс зүйн хороог хуралдуулах тухай тус тус хэлэлцэн 22 заалт бүхий 7 тогтоол баталлаа.