Өвөрхангай аймгийн Хужирт сум нь Япон улсын Нагасаки мужийн Мацү- Үра хоттой 1991-1995 оны хооронд Эгч дүү хотын найрамдалт харилцаатай байсан бөгөөд энэхүү харилцааг сэргээх асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2021-2023 оны хооронд тус хотын удирдлагуудтай санал солилцсоны үр дүнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Оюунгэрэлээр ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл энэ оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Нагасаки мужийн Мацү-Үра хотод айлчлан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож найрамдалт харилцаагаа сэргээлээ.