УУЖИМ 2-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хуралдааны үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Оюунгэрэл, Засаг даргын орлогч Б.Дэмбэрэл нар цаг үеийн талаарх мэдээлэл хүргэсэн.
Багийн Засаг дарга тайлангаа танилцууллаа.
Иргэд 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажилд саналаа өглөө.
Багийн иргэдэд ЗДТГ-ын албан хаагчид нээлттэй зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан. ГХУСАЗСЗөвлөлөөс уран жолоодлогын тэмцээн зохиож жолооны А үнэмлэх олгох сургалтад хамрагдах эрх, мотоциклын багаж зэргээр шагналаа.
Мөн Залуу бөхчүүдийн барилдаан, Багийн иргэдийн дунд Хөгжөөнт буухиа тэмцээн, өсвөр насний хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн, хурдан морины уралдаан, “Зуны үдэш шоу” тоглолт зохион байгуулагдлаа.