ХУЖИРТ СУМЫН ШИВЭЭТ 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Арга хэмжээний үеэр Сумын ИТХ-ын дарга Ж.Оюунгэрэл цаг үеийн талаарх мэдээлэл хүргэсэн.
Багийн Засаг дарга тайлангаа танилцуулж, БИНХ-аар 2024 онд ОНХСХөрөнгө, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээр эрэмбэлүүллээ.
Багийн иргэдэд ЗДТГ-ын албан хаагчид нээлттэй зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан.
Мөн залуу бөхчүүдийн наадмын сорилго барилдаан, Багийн иргэдийн дунд Хөгжөөнт буухиа тэмцээн, “Зуны үдэш шоу” тоглолт, бүжиг зохион байгуулагдлаа.