Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.

2023-04-20

Иргэдийн санал хүсэлтийн дагуу суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 4 дүгээр сарын 20-27 өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтад хүнсний худалдаа эрхэлж буй 21 цэг хамрагдаж, 11 цэгт хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил илэрсэн.
Дээрх худалдааны цэгүүдэд "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, "Хүнсний тухай" хуулийн талаар мэдээлэл өгч түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалан худалдаалж байх талаар онцгойлон анхаарууллаа.
Иймд иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дуусан эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна !!

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0