Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн баталсан хөтөлбөрийн дагуу "Төлөөлөгчдийн мэдээлэл солилцох өдөр" 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр:
Төсвийн ерөнхий нягтлаг бодогч Д.Уранчимэг - Орон нутаг хөгжүүлэх сан
Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат- Газар тариалангийн чиглэлээр 2023 онд хийгдэх ажлууд
Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Энхжаргал- Төрийн үйлчилгээний цахим систем
Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Доржсэмбэ- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай
Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баатарлхагва -Эрүүгийн хуулийн 11-р бүлэг "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"
Хэмжил зүй ХХК-ны инженер Н.Энхболд Цэвэр, бохир, дулааны холболтын ажлын талаар тус тус мэдээлэл хүргэлээ.