Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар
Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны журам батлах тухай
Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах био бэлдмэлийн захиалга батлах тухай
Хужирт сум үүсэн байгуулагдсны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, ажлын төлөвлөгөө батлах тухай
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг батлах тухай
Өмч хөрөнгийг бүртгэлээс хасах тухай
Хужирт сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж санал, дүгнэлт өгөх тухай
Ашигт малтмалын хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.