Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоолоо. Уг татвар нь бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр сум орон нутгийн онцлогийг харгалзан, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн.
Албан татварыг тэнцүү хоёр хуваан, тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор өмчилсөн малаа бүртгүүлсэн сум, дүүрэгтээ төлнө. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу 2021 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу эхний хагас жилийн татварыг чөлөөлөөд байна.