Монгол Улсын Үндсэн Хуулинд заасны дагуу жил бүр "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд "Алдарт эх"-ийн I, II одонг гардуулдаг. Энэ жил Хужирт сумаас Нэгдүгээр зэргийн одонг 2, Хоёрдугаар зэргийн одонг 18 ээж гардан авлаа.
Эх орны ирээдүй болсон энхрий үрс, элбэрэлт ээжүүддээ баярын мэнд хүргэе. Өрх бүр энэрэл хайраар дүүрэн байх болтугай.