Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

6 дахь бүрэн эрх /2012-2016 он/

2021-05-05

          2012 онд болсон Орон нутгийн сонгууль нь хувь тэнцүүлсэн хэлбэр буюу пропорционал системээр нэрээр болон жагсаалтаар сонгосноороо өмнөх сонгуулиудаас онцлог юм. Шинэ хуулиар Аймгийн ИТХ-д 1, орон нутгийн ИТХ-д 27 төлөөлөгч үүнээс 18 нь нэрээр, 9 нь жагсаалтаар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2012 оны 12-р сарын 04-нд сумын ИТХ-ын анхдугаар хурлаа хийж, хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулжээ.

          Анхдугаар хуралдаанаас Раднаагийн Лхагвасүрэнг сумын ИТХ-ын даргаар, Даансүрэнгийн Төмөрийг нарийн бичгийн даргаар томилж, Төмөрбатын Ариунболдыг сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлснээр аймгийн Засаг дарга батламжилжээ.

ИТХ-ын Тэргүүлэгчдээр

  1. Р.Лхагвасүрэн- Сумын Засаг дарга
  2. А.Түмэннаст- Хаан банкны эрхлэгч
  3. Д.Төмөр- Сумын ИТХ-ын дарга
  4. Д.Батбаяр- 4-р багийн Засаг дарга
  5. Т.Баярмөнх- ЕБС-ын багш
  6. Д.Отгонсүрэн- Хужирт рашаан сувилалын санхүүч
  7. Н.Энхбаатар- Хужирт рашаан сувилалын нягтлан бодогч нар сонгогдсон байна.

ИТХ-ын Төлөөлөгчид

  1. Ц.Амгалан- ЗДТГ-ын ажилтан
  2. Ц.Батдэлгэр- Малын эмч
  3. Б.Дэмбэрэл- 1-р багийн Засаг дарга
  4. Д.Батбаян- 2-р багийн Засаг дарга
  5. М.Батжаргал- Өндөр настан
  6. У.Сүхбаатар- Ардын аж ахуйч
  7. Д.Галиндэв- 3-р багийн Засаг дарга
  8. Ё.Зоригт- Өндөр настан
  9. А.Алтансүх- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  10. О.Дорждэрэм- Ганданноривлин хийдийн лам
  11. Ц.Лхамролом- 5-р багийн Засаг дарга
  12. Н.Чинбат- Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  13. Д.Галбадрах- Өндөр настан
  14. Г.Дамчаабадгар- Өндөр настан
  15. Ж.Отгон- Засаг даргын орлогч
  16. Ш.Баярхүү- Ардчилсан намын дарга
  17. Д.Дашцэрмаа- Ардчилсан намын ажилтан
  18. Г.Дулмаамаа- Өндөр настан
  19. Б.Лхагвадулам- Соёлын төвийн номын санч
  20. С.Уранбилэг- ЕБС-ийн багш

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Ишдоржийн Доржсүрэн сонгогджээ.

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0