Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

3 дахь бүрэн эрх /2000-2004 он/

2021-05-05

         Суманд Нутгийн өөрөө удирдах ёс хөгжих эрх зүйн үндэс бүрэлдэн тогтож, ажиллах орчин боловсронгуй болж, суурь болон салбарын хуулиудаар хурал, захиргааны байгууллагуудын эрх хэмжээг хуульчилж өгснөөр нутгийн захиргааны байгууллага төлөвших хөгжлийн шинэ шат дуусч, хөгжлийн шинэ үе шат эхэлсэн байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын гурав дахь удаагийн сонгууль болж 2000 оны 10-р сарын 19-нд сумын ИТХ шинээр сонгогдсон 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ИТХТ-ийн даргаар Д.Төмөр, нарийн бичгийн даргаар Ц.Буянцогт нар сонгогдон, сумын Засаг даргад Ж.Отгоны нэрийг дэвшүүлснээр аймгийн Засаг дарга батламжилсан байна.

          Хурлын тэргүүлэгчдээр

          Д.Төмөр- ИТХ-ын дарга

          Л.Санжаа- Рашаан сувилалын захирал

          Ц.Туул- Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч

          О.Ядамсүрэн- Хужирт-Барилга ХХК захирал

          Ё.Зоригт- ЗДТГ-ын түшмэл

         Ц.Буянцогт- Хурлын нарийн бичгийн дарга

         Ц.Нинжбат- ЕБС-ийн багш нарыг сонгожээ.

         Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ц.Туул, О.Ядамсүрэн нарыг сонгожээ. Энэ бүрэн эрхийн хугацаанд ИТХ үндсэн чиглэл, хороод болон ажлын хэсгүүдийг байгуулж, тэдгээрийн ажиллах чиглэл, төлөөлөгчдийг сонгогчидтой нь ажиллуулах нөхцөл боломж нэмэгдэж, ИТХ-ын дотоод ажил сайжирч, 2001 онд Хангайн бүсийн аймгуудын бүх сумдын ИТХ-ын болон Засаг дарга нарын ажлын үзүүлэх сургалтыг Хужирт суманд хийж, Монгол Улсын ерөнхий сайд оролцож байлаа. 2001, 2002 онд Хужирт сум аймагт 2, 3 –р байр эзэлж, мөнгөн шагналаар шагнагдаж байв. Мөн 2004 онд 3-р байр эзэлжээ.

      ИТХ-ын төлөөлөгчид

  1. Г.Болоож – 1-р багийн Засаг дарга
  2. Н.Дамчаабадгар – Өндөр настан
  3. Д.Дэнсмаа – Сум дундын эмнэлгийн эмч
  4. Г.Нэргүй – Өндөр настан
  5. Д.Батбаян- 2-р багийн Засаг дарга
  6. Р.Ганболд- Засаг даргын орлогч
  7. Ё.Чулуунхүү- Хужирт рашаан сувилалын их эмч
  8. Б.Балжинням- Багийн Засаг дарга
  9. Г.Галжид- Багш
  10. М.Батжаргал- Сум дундын эмнэлгийн эмч
  11. Ч.Лхагва- Багш
  12. Ж.Лхамсүрэн- 2-р цэцэрлэгийн эрхлэгч
  13. Д.Галбадрах- Өндөр настан

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0