Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ИТХ

Хужирт сум Хужирт сум

2 дахь бүрэн эрх / 1996-2000 он/

2021-05-05

          Монгол Улсын шинэ үндсэн хуулиар батлагдсан нутгийн удирдлагын хосолмол зарчим хэрэгжиж эхэлснээс хойш нэгэн бүрэн эрхийн хугацаа өнгөрч, орон нутгийн хурал захиргааны байгууллагын төлөвшил бий болж, зах зээлийн харилцаанд шилжих үеийн эдийн засаг, нийгмийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, сум орноо хөгжүүлэх хэтийн бодлого чиглэлийг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Энэ бүрэн эрхийн хугацаанд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай бие даасан хууль батлагдан гарч, шинэ хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулахад МАХН-ын хороо, МҮАН-МСАН-ын ардчилсан холбоо эвсэл хамтарч сонгуульд оролцов. Сумын ИТХ-ын дарга нь орон тооны болж, төлөөлөгчдийн тоог 20 болгон тогтоож өгснөөр сонгуулийн пропорционал тогтолцооны дагуу 6 төлөөлөгчийг багуудаас, 14 төлөөлөгчийг намуудын авсан саналын квотоор сонгосон юм. Сонгуульд оролцсон 2 субъектээс ижил 10, 10 төлөөлөгч сонгогдсон.

          ИТХТ-ийн даргаар Ч.Лхагва сонгогдсон. Ю.Хатанбаатар Сумын Засаг даргад нэр дэвшигдэж аймгийн Засаг дарга батламжилсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ю.Хатанбаатар сонгогдож байсан.

Хурлын тэргүүлэгчээр

  1. Ч.Лхагва – ИТХТ-ийн дарга

     2. Л.Санжаа- Хужирт рашаан сувилалын захирал

     3. Ц.Буянцогт- Хурлын нарийн бичгийн дарга

     4. Ц.Туул- ЕБС-ийн ерөнхий эмч

     5. Г.Алтангэрэл- Сумын АН-ын дарга

     6. Б.Билгүүт- “Зэрвэс тэнгэр” ХХК-ний захирал

     7. С.Наранцэцэг- Хужирт рашаан сувилалын их эмч нар сонгогдон ажиллав.

ИТХ-ын Төлөөлөгчид:

  1. Д.Дамчаабадгар – Сумын Засаг дарга
  2. Ж.Уртнасан – Малчин
  3. А.Хүрэлбаатар – СДЭ-ийн их эмч
  4. Ё.Зоригт – ЗДТГ-ын түшмэл
  5. Н.Баярцэцэг – СДЭ-ийн их эмч
  6. Д.Дэнсмаа – СДЭ-ийн их эмч
  7. С.Наранцэцэг – “Гуа хайрхан” ХХК-ний захирал
  8. О.Оюунцэцэг – ЕБС-ийн хичээлийн эрхлэгч
  9. С.Чулуундорж – “Энх-Ус” ХХК-ний захирал
  10. Ц.Шаравдорж – Өндөр настан
  11. Р.Ганболд – Засаг даргын орлогч
  12. Д.Тунгалаг – Багш
  13. Ю.Хатанбаатар – Хаан банкны эдийн засагч

ХУЖИРТ СУМЫН 2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖИЛД ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ

санал өгсөн: 0